Монголын Тээвэр Зуучлагчдын Нэгдсэн Холбооны вэб хуудсанд тавтай морилно уу.

213 тоот

БГД, ДЭМ оффис

9:00 AM - 6:00 PM

Даваа-Баасан

МТЗНХ-ны Танилцуулга

“МОНГОЛЫН  ТЭЭВЭР  ЗУУЧЛАГЧДЫН НЭГДСЭН ХОЛБОО” ТББ нь 2014 оны 4-дүгээр сарын 04-ны өдөр Монгол улсад бүртгэлтэй тээвэр зуучийн үйл ажиллагаа явуулдаг нийт 82 аж ахуйн нэгж оролцуулсан, урьд өмнө энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан 3 холбоог нэгтгэсэн Монголын Тээвэр Зуучлагчдын Нэгдсэн Холбоог үүсгэн байгуулах хурлыг хийж, удирдах зөвлөлөө сонгосноор анх үүсгэн байгуулагдсан.

Холбоог  үүсгэн  байгуулах  хурлаар удирдах зөвлөлийн анхны даргаар Ландбридж ХХК-ийн ерөнхий захирал Д. Энхтүвшин сонгогдож  удирдах  зөвлөлийн  11 гишүүдтэйгээр ажилласан.

 2018 оны 4-р сарын 30-ны бүх гишүүдийн хурлаас удирдах зөвлөлийн даргаар Азийн Зам ХХК-ийн ерөнхий захирал П. Солонго сонгогдож  удирдах зөвлөлийн 9-н гишүүд,  гүйцэтгэх захирал Б.Ганзориг болон менежер Б.Золзаяа нарын баг бүрэлдэхүүнээр хамтран ажиллаж байна.

 Өнөөдрийн байдлаар МТЗНХ нь тээвэр зуучлалын салбарын хүрээнд тулгамдаад байгаа олон асуудлуудад анхаарал хандуулахаас гадна гишүүн байгууллагуудынхаа дунд таван төрөлт спортын тэмцээн, шинэ жилийн цэнгүүн зэрэг арга хэмжээнүүд, тээвэр логистикийн анхан шатны мэдлэг олгох сургалт, мэргэшүүлэх сургалт болон салбартаа хамааралтай  арга хэмжээнүүдийг зохион байгуулан ажиллаж байна.  

  Нийт гишүүн байгууллагуудынхаа хэрэгцээ шаардлагын талаар судалгааг явуулж, тээвэр зуучийн үйл ажиллагааны ерөнхий нөхцөлийг боловсруулан, бүх тээвэр зуучийн байгууллагуудад тавигдах нийтлэг стандартыг бий болгохоор зорин ажиллаж байна.

   Монгол улсын тээвэр зуучийн салбарын зах зээл дээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй  232 компани байдаг бөгөөд манай холбооны гишүүн байгууллагууд энэхүү зах зээлийн 90%-ыг боловсруулж байна. .  

“Манай холбооны гишүүн байгууллагууд энэхүү зах зээлийн 90%-ыг боловсруулж байна.”
34
ТЗ Компани
Гишүүд
2014
он
Байгуулагдсан он
20
гаруй
Мэргэшсэн Зөвлөх
2
түвшний
Тээвэр логистикийн сургалт

Монголын Тээвэр Зуучлагчдын Нэгдсэн Холбоо

Алсын хараа

Mонголын тээвэр зуучийн салбарыг хөтлөгч мэргэжлийн холбоо байна.

Эрхэм зорилго

Гишүүдийнхээ нийтлэг эрх ашгийг хангаж, тээвэр логистикийн  салбарыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна.

Гишүүнчлэл

Холбооны жинхэнэ гишүүд
Холбооны ажиглагч гишүүд

Төсөл хөтөлбөр

Азийн Хөгжлийн Банк, “Төмөр ачаа тээврийн судалгаа төсөл”

ЕСБХБ-ы “Үр дүнтэй, бизнес гишүүнчлэлтэй холбоодыг хөгжүүлэх төсөл”