Монголын Тээвэр Зуучлагчдын Нэгдсэн Холбооны вэб хуудсанд тавтай морилно уу.

213 тоот

БГД, ДЭМ оффис

9:00 AM - 6:00 PM

Даваа-Баасан

ТУУШИН ХХК
« Гишүүдийн сан руу буцах

ТУУШИН ХХК


ТАНИЛЦУУЛГА
“Туушин” ХХК нь Монгол улсын ууган тээвэр зуучийн байгууллагын хувьд салбартаа тэргүүлэгч, бусдадаа үлгэрлэгч байхыг бид зорьдог. Хувийн хэвшил суурилсан зах зээлийн харилцаанд шилжих шилжилттэй хамт улс орны хэрэгцээ, олон улсын жишигт нийцсэн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлж, нийгмийн хариуцлага, тогтвортой үйл ажиллагаа, гадаад харилцаа, салбарын хөгжлийн бодлого, чиг хандлагыг тодорхойлогч, санаачлагчийн оролцоо зэргээрээ 25 жилийн турш манлайлсаар ирсэн нь бидний бахархал юм.

БҮТЭЭГДЭХҮҮН, ҮЙЛЧИЛГЭЭ
Манай тээвэр зуучлалын салбарт олон жил ажилласан туршлагатай мэргэжлийн баг нь дэлхийн 120 гаруй орны 2500 гаруй агент хамтран тээврийн асар том сүлжээг бий болгож чадсан ба үйлчлүүлэгчдэд төмөр зам, агаар, далай болон автозамын тээврийн бүх төрөл, өөрийн “Монголын Вектор” тив дамнасан буухиа галт тэрэг, FeDEX олон улсын буухиа шуудангийн сүлжээгээр улс хоорондын болон орон нутгийн тээврийн, өөрийн өмчийн Тээвэр Үйлчилгээний Цогцолборт гаалийн баталгаат агуулах, энгийн агуулах, том оврын ачааны хадгалалтын талбай, ачааг хэрэглэгчид хүргэх, ачаа шуудан хэрэглэгчийн тогтоосон газраас татан авах зэргээр  ложистикийн иж бүрэн үйлчилгээ үзүүлж байна.

ХАРИЛЦАХ ХАЯГ
Байршил: ТУУШИН КОМПАНИЙН БАЙР, ЕРӨНХИЙ САЙД АМАРЫН ГУДАМЖ-15, УЛААНБААТАР ХОТ 14200, МОНГОЛ УЛС
Утас: +976-11-320064, 312092, 320591(Fedex),
Факс: +976-11-322800, 325510,
Имэйл: info@tuushin.mn
Вэб: www.tuushin.mn
Facebook: www.facebook.com/Tuushin/
Twitter: www.twitter.com/tuushin/