Монголын Тээвэр Зуучлагчдын Нэгдсэн Холбооны вэб хуудсанд тавтай морилно уу.

213 тоот

БГД, ДЭМ оффис

9:00 AM - 6:00 PM

Даваа-Баасан

ЛАНДЭКС ХХК
« Гишүүдийн сан руу буцах

ЛАНДЭКС ХХК





ТАНИЛЦУУЛГА
Олон Улсын Тээвэр Зуучлалын Landex компани 2000 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Байгуулагдсан цагаасаа харьяа яам, тамгын газруудаас тээвэр зуучлалын зэрэглэл ахиулах шатлал, шалгууруудыг амжилттай давсан батламжуудын эзэн болж, өнөөдөр салбартаа тэрүүлэгч компаниудын нэг болоод байгаа билээ.

Ландэкс компани 2 тивийн 3 улсад /МУ, Япон, АНУ/ /БНХАУ?/ байршин үндсэн үйл ажиллагаа явуулж буй бөгөөд дотоодын болон олон улсын хэмжээнд тээврийн аль ч төрөлд түншийн тааламжтай харилцаатай. Ландекс компани ази, европ, америк, австрали тивийн 20 гаруй тээвэр зуучийн компаниудтай гэрээтэйгээр, мөн түншлэлийн журмаар 5 тивийн 60 гаруй тээврийн компаниудтай /давхардсан тоогоор/ хамтран ажилладаг.

Бидний ажлын салшгүй нэг хэсэг бол дотоодын ачаа тээвэр. Компанийн төлөөлөгчийн газар Дархан, Эрдэнэт хот, Замын Үүд, Сүхбаатарын боомтод үйл ажиллагаа явуулдаг.

 

БҮТЭЭГДЭХҮҮН, ҮЙЛЧИЛГЭЭ

  • Далайн тээвэр
  • Агаарын тээвэр
  • Төмөр замын тээвэр
  • Гаалийн зуучлал
  • Хадгалалт, түгээлт
  • Тээврийн даатгал
  • Төслийн ачааны тээвэр
  • Тээвэрлэлтийн мэргэжлийн зөвлөгөө

ХАРИЛЦАХ ХАЯГ
Байршил: Газар бизнес төв /Варьете/ 418, Ш.х-35/300
Утас: +976-11-305450, 77305450
Факс: +976-11-300598
Имэйл: info@landex.mn
Вэб: www.landex.mn
Facebook: www.facebook.com/Landex-LLC/
Twitter: