Монголын Тээвэр Зуучлагчдын Нэгдсэн Холбооны вэб хуудсанд тавтай морилно уу.

213 тоот

БГД, ДЭМ оффис

9:00 AM - 6:00 PM

Даваа-Баасан

БАТЖИХ ХИШИГ ХХК
« Гишүүдийн сан руу буцах

БАТЖИХ ХИШИГ ХХК


ТАНИЛЦУУЛГА
Батжих Хишиг ХХК нь 2009 онд байгуулагдаж 2012 оноос үйл ажиллагаагаа идэвхитэй яваалж байгаа болно. Бид олон улсын холимог тээвэр, импорт , экспортын ачаа барааг гадаадын харилцагч зууч, далайн тээврийн компани болон тэдгээрийн төлөөлөгчдөөр дамжуулан хүлээн авч найдвартай түргэн шуурхай ажиллаж, боломжит хямд өртгөөр тээвэрлэдэг.
Төмөр зам , авто замаар хилээр Батжих Хишиг Транс нэр дээр орж ирсэн ачааг манай компаний Замын Үүд, Сүхбаатар дахь хилийн төлөөлөгчид хүлээн авч тээврийн бичиг баримтыг шалган, Монгол вагонд хамгийн боломжит хугацаанд шилжүүлэн ачиж Улаанбаатар, Эрдэнэт, Дархан өртөөнд хүлээн авагчын хүссэн газар хүргэж өгдөг.
Манай компаний үндсэн талбай ойр ашигтай байрлалтай бөгөөд 50 тонны даацтай гүүрэн кран, 800м квадрат бүхий гаалийн баталгаат дулаан агуулах, гаалийн нэг цэгийн үйлчилгээтэй.

Бид багаа залуу туршлагатай , найрсаг хамт олноор бүрдүүлсэн бөгөөд үйлчлүүлэгчдийн шаардлагатай мэдээллийг цаг алдалгүй хүргэж , талбай дээр ирсэн ачааг хүлээн авагчид ямар нэгэн хүндрэл саадгүй хүлээлгэн өгдгөөрөө давуу талтай.

БҮТЭЭГДЭХҮҮН, ҮЙЛЧИЛГЭЭ
Бид үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ шаардлагыг хангасан тээврийн нөхцөл, боломжит хямд тарифаар тээвэрлэн ачаа барааг хүлээлгэн өгдөг.
• Импорт , экспортын чингэлэг тээвэр
• Хүнд машин механизм, тоног төхөөрөмж, овор хэмжээ ихтэй ачааны тээвэр
• Авто тээвэр
• Далайн тээвэр
• Төмөр замын тээвэр
• Холимог тээвэр
• Терминалын үйлчилгээ
• Хот дотор машин, краны үйлчилгээ
• Аюултай болон химийн ачааны тээвэр
• Түргэн муудах ачааны тээвэр
• Гаалийн бүрдүүлэлт үйлчилгээ
• Тээврийн мэдээлэл өгөх үйлчилгээ

ХАРИЛЦАХ ХАЯГ
Байршил: Улаабаатар, Баянгол дүүрэг 16080, Кёкушу цамхаг №504.
Утас: 976-11-369204
Имэйл: info@khishig.mn, khishigtrans@hotmail.com, finance@khishig.mn
Вэб: http://www.khishig.mn/
Facebook: www.facebook.com/BatjikhKhishigTrans/
Twitter: