Монголын Тээвэр Зуучлагчдын Нэгдсэн Холбооны вэб хуудсанд тавтай морилно уу.

213 тоот

БГД, ДЭМ оффис

9:00 AM - 6:00 PM

Даваа-Баасан

АНОДЖИН ТРАНС ХХК
« Гишүүдийн сан руу буцах

АНОДЖИН ТРАНС ХХК


ТАНИЛЦУУЛГА
Аноджин транс нь 2006 оноос гаалийн болон олон улсын тээвэр зуучлалын чиглэлээр үйл ажиллагаагаа эрхлэн явуулж эхэлсэн бөгөөд байгуулагдсан цагаасаа хойш богино хугацаанд Монголын Тээвэр зуучийн компаниудын дунд тодорхой байр суурь эзэлж чадсан.
Сүүлийн жилүүдэд цар хүрээгээ тэлэн Монгол-Хятадын хилийн Замын Үүд, Монгол Оросын хилийн Сүхбаатар, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт зэрэг төмөр замын дагуух томоохон өртөө болон хотуудад салбар газруудаа нээн үйл ажиллагаагаа улам тэлж эрчимжүүлэн ажиллаж байна.
Манай компани нь Монголын тээвэр зуучуудын нэгдсэн холбоо МТЗНХ, МҮХАҮТ-н гишүүний хувьд Монгол орны эдийн засаг гадаад худалдааны салбарт тэргүүлэх байр суурь эзэлдэг томоохон аж ахуйн нэгж байгуулагуудтай хамтран ажиллахын зэрэгцээ гадаад харилцаагаа өргөжүүлэхийн тулд Олон Улсын Тээвэр Зуучлалын байгуулагуудын холбоо / FIATA / -ийн гишүүн болон ажиллаж байна. Мөн хамтран ажиллагч гадаадын тээвэр зуучийн байгуулагуудаараа дамжуулан дэлхийн аль ч улс орноос ачаа тээврийг түргэн шуурхай найдвартайгаар итгэл дүүрэн тээвэрлэнэ.

БҮТЭЭГДЭХҮҮН, ҮЙЛЧИЛГЭЭ
Бид Монголын тээвэр зуучлалын зах зээлд тээврийн хэмжээ, үйл ажиллагааны цар хүрээ, үйлчилгээний чанар нэр хүндээрээ ямагт тэргүүлэх байр сууринаас үйл ажиллагаагаа эрхлэн явуулж, танд шинэ үйлчилгээ сэтгэлд нийцэхүйц үнийг ямагт санал болгох болно. 
– Импорт, экспортын тээвэр
– Тээврийн даатгал
– Гаалийн бүрдүүлэлт
– Авто тээвэр

ХАРИЛЦАХ ХАЯГ
Байршил: Монгол улс, Улаанбаатар, Баянгол дүүрэг, 4-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, UB platinium барилга 603 тоот

Утас: 976-21-252939
Факс: 976-21-252969
Имэйл: aoj@anodjin.mn
Вэб: www.anodjin.mn
Facebook: www.facebook.com/Anodjin?fref=ts
Twitter: