Монголын Тээвэр Зуучлагчдын Нэгдсэн Холбооны вэб хуудсанд тавтай морилно уу.

213 тоот

БГД, ДЭМ оффис

9:00 AM - 6:00 PM

Даваа-Баасан

Монголын Тээвэр Зуучлагчдын Нэгдсэн Холбооны Гишүүн Байгууллагууд

Үр дүн: 25

ТИ АЙ ЛОЖИСТИК ХХК

ИмпортЭкспорт

ТАНИЛЦУУГА Олон улсын тээвэр зуучлалын "ТИ АЙ ЛОЖИСТИК" ХХК нь 100 хувийн үндэсний хөрөнгө оруулалттайгаар 2011 онд байгуулагдсан бөгөөд Монгол улсын гадаад худалдаа, эдийн засгийн харилцаа, дэлхийн улс орнуудтай холбогдох тээврийн замналуудыг хамарсан тээврийн өргөн сүлжээг бий болгохоор гадаад, дотоодын тээвэр зуучлалын компаниудтай хамтран ажиллаж байна. Манай байгууллага нь Зам Тээврийн Яамнаас олгодог Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий төмөр замын тээвэр зуучлалын эрхийн гэрчилгээтэй, Гаалийн ерөнхий газрын “Гаалийн итгэмжлэгдсэн тээвэрлэгч”, “Гаалийн зуучлагч”-ийн үйл ажиллагаа эрхлэгч, мөн Гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг бөгөөд Mонголын Тээвэр Зуучлалын Нэгдсэн Холбоо болон Монголын Үндсэний Худалдаа Аж Үйлдвэрийн Тэнхимийн “Голд” гишүүн байгууллага юм.

ТУУШИН ХХК

ИмпортТранзитЭкспорт

ТАНИЛЦУУЛГА “Туушин” ХХК нь Монгол улсын ууган тээвэр зуучийн байгууллагын хувьд салбартаа тэргүүлэгч, бусдадаа үлгэрлэгч байхыг бид зорьдог. Хувийн хэвшил суурилсан зах зээлийн харилцаанд шилжих шилжилттэй хамт улс орны хэрэгцээ, олон улсын жишигт нийцсэн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлж, нийгмийн хариуцлага, тогтвортой үйл ажиллагаа, гадаад харилцаа, салбарын хөгжлийн бодлого, чиг хандлагыг тодорхойлогч, санаачлагчийн оролцоо зэргээрээ 25 жилийн турш манлайлсаар ирсэн нь бидний бахархал юм.

ЭЙ СИ ДАБЛЬЮ ТРАНС ХХК

ИмпортЭкспорт

ТАНИЛЦУУЛГА Манай компани нь 2000 онд анх байгуулагдсан бөгөөд тээвэр зуучлалын салбарт үйл ажиллагаагаа тогтвор суурьшилтай эрхэлж байгаа  шилдэг компаниудын нэг юм. Манай компани нь Монголын Тээвэр Зуучлагчдын Нэгдсэн Холбоо, Худалдаа аж үйлдвэрийн танхимын гишүүн бөгөөд бүх үйл ажиллагаагаа олон улсын стандартын дагуу үзүүлдэг. Компаний тээвэр зуучлалын үйлчилгээг цогцоор үзүүлж ирсэн туршлагатай, тус салбарт он удаан жил ажиллаж ирсэн чадварлаг боловсон хүчнүүд таны хүссэн бараа бүтээгдэхүүнийг хурдан, шуурхай, найдвартай тээвэрлэж, шаардлагатай мэдээ, мэдээллээр хангаж ажиллах болно. Харилцагч, үйлчлүүлэгчдийнхээ сэтгэл ханамжийг эн түрүүнд эрхэмлэдэг манай компани дэлхийн бүх боомт, өртөөдүүдэд байрлах агентуудтай нягт хамтран ажилладаг тул таны барааг хүссэн газар бүрээс тань тээвэрлэж, чухал шаардлагатай бусад тээврийн үйлчилгээг цогцоор нь үзүүлэх болно.

ЭС БИ ЛОГИСТИКС ХХК

ИмпортЭкспорт

ТАНИЛЦУУЛГА Олон улсын тээвэр логистикийн "Эс Би Логистикс" ХХК нь 2001 онд үүсгэн байгуулагдсан. Бид Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төмөр замын газраас төмөр замын зуучлалын “А” зэрэглэлийн гэрчилгээтэй, FIATA болон MТЗНХ-н идэвхтэй гишүүн, МҮХАҮТ-ийн гишүүн байгууллага юм.

Page: 1 2