Монголын Тээвэр Зуучлагчдын Нэгдсэн Холбооны вэб хуудсанд тавтай морилно уу.

213 тоот

БГД, ДЭМ оффис

9:00 AM - 6:00 PM

Даваа-Баасан

Монголын Тээвэр Зуучлагчдын Нэгдсэн Холбооны Гишүүн Байгууллагууд

Үр дүн: 30

АЗИЙН ЗАМ ХХК

ИмпортЭкспорт

ТАНИЛЦУУЛГА “Азийн Зам” ХХК нь 2000 онд үүсгэн байгуулагдаж Олон Улсын тээвэр, логистикийн үйлчилгээний чиглэлээр тасралтгүй, тогтвортой үйл ажиллагаа явуулан үйлчилгээнийхээ хүрээг шат дараалалтайгаар нэмэн хөгжүүлж, үйлчлүүлэгчдийнхээ сэтгэл ханамжийг амжилтын гол түлхүүр болгон ажиллаж байна.

АНОДЖИН ТРАНС ХХК

ИмпортТранзитЭкспорт

ТАНИЛЦУУЛГА Аноджин транс нь 2006 оноос гаалийн болон олон улсын тээвэр зуучлалын чиглэлээр үйл ажиллагаагаа эрхлэн явуулж эхэлсэн бөгөөд байгуулагдсан цагаасаа хойш богино хугацаанд Монголын Тээвэр зуучийн компаниудын дунд тодорхой байр суурь эзэлж чадсан. Сүүлийн жилүүдэд цар хүрээгээ тэлэн Монгол-Хятадын хилийн Замын Үүд, Монгол Оросын хилийн Сүхбаатар, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт зэрэг төмөр замын дагуух томоохон өртөө болон хотуудад салбар газруудаа нээн үйл ажиллагаагаа улам тэлж эрчимжүүлэн ажиллаж байна. Манай компани нь Монголын тээвэр зуучуудын нэгдсэн холбоо МТЗНХ, МҮХАҮТ-н гишүүний хувьд Монгол орны эдийн засаг гадаад худалдааны салбарт тэргүүлэх байр суурь эзэлдэг томоохон аж ахуйн нэгж байгуулагуудтай хамтран ажиллахын зэрэгцээ гадаад харилцаагаа өргөжүүлэхийн тулд Олон Улсын Тээвэр Зуучлалын байгуулагуудын холбоо / FIATA / -ийн гишүүн болон ажиллаж байна. Мөн хамтран ажиллагч гадаадын тээвэр зуучийн байгуулагуудаараа дамжуулан дэлхийн аль ч улс орноос ачаа тээврийг түргэн шуурхай найдвартайгаар итгэл дүүрэн тээвэрлэнэ.

АШЛИ ТРАНС ХХК

ИмпортЭкспорт

ТАНИЛЦУУЛГА Манай компани 2006 онд дотоодын болон олон улсын чингэлэг, орон нутгийн ачаа тээвэрлэлтийн чиглэлээр үндсэн үйл ажиллагаа явуулахаар анх үүсгэн байгуулагдсан. Бид үйл ажиллагааны хүрээгээ нэмэгдүүлж 2013 онд Иргэний Нисэхийн Ерөнхий Газраас Агаараар ачаа тээвэр зуучлалын үйлчилгээ эрхлэх гэрчилгээ авч агаараар ачаа тээвэрлэж эхэлсэн бөгөөд 2014 онд Гаалийн Ерөнхий Газраас Гаалийн зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан.

БАТЖИХ ХИШИГ ХХК

ИмпортЭкспорт

ТАНИЛЦУУЛГА Батжих Хишиг ХХК нь 2009 онд байгуулагдаж 2012 оноос үйл ажиллагаагаа идэвхитэй яваалж байгаа болно. Бид олон улсын холимог тээвэр, импорт , экспортын ачаа барааг гадаадын харилцагч зууч, далайн тээврийн компани болон тэдгээрийн төлөөлөгчдөөр дамжуулан хүлээн авч найдвартай түргэн шуурхай ажиллаж, боломжит хямд өртгөөр тээвэрлэдэг. Төмөр зам , авто замаар хилээр Батжих Хишиг Транс нэр дээр орж ирсэн ачааг манай компаний Замын Үүд, Сүхбаатар дахь хилийн төлөөлөгчид хүлээн авч тээврийн бичиг баримтыг шалган, Монгол вагонд хамгийн боломжит хугацаанд шилжүүлэн ачиж Улаанбаатар, Эрдэнэт, Дархан өртөөнд хүлээн авагчын хүссэн газар хүргэж өгдөг. Манай компаний үндсэн талбай ойр ашигтай байрлалтай бөгөөд 50 тонны даацтай гүүрэн кран, 800м квадрат бүхий гаалийн баталгаат дулаан агуулах, гаалийн нэг цэгийн үйлчилгээтэй.

ВОРЛД БРИДЖ ЛОЖИСТИК ХХК

Импорт

ТАНИЛЦУУЛГА “Ворлд Бридж Ложистик ” ХХК нь харилцагч, үйлчлүүлэгч нарынхаа ачааг хурдан шуурхай тээвэрлэн бизнесийн найдвартай гүүр нь болж ажиллахыг зорин ажиллаж байна.

ВОРЛД ВАЙД КОННЕЙКШИН ХХК

Экспорт

ТАНИЛЦУУЛГА Тээвэр зуучийн үйлчилгээг олон улсын жишиг, стандартад нийцэхүйц аюулгүй, эрсдлийг хамгийн бага түвшинд байхуйц мэргэжлийн шийдэл бүхий үйлчилгээг үзүүлэгч энтерпренаур компани болох.

ГЛОБАЛ ВОРЛДВАЙД ХХК

ИмпортЭкспорт

ТАНИЛЦУУЛГА Манай хамт олон нь Олон улсын тээвэр зуучийн чиглэлээр олон жил ажилласан өндөр мэдлэг туршлага, ур чадвартай, эрч хүчтэй, найрсаг залуучуудаас бүрдсэн бөгөөд дэлхийн аль ч улс орноос тээврийн бүх төрлөөр улс хоорондын болон орон нутгийн тээвэр ложистикийн иж бүрэн үйлчилгээ үзүүлэхээр ажиллаж байна. Бид хамтран ажилладаг байгууллагууд болон үйлчлүүлэгчдийнхээ эрх ашгийг ямагт нэгдүгээрт тавьж өөрсдийн үйлчилгээг зах зээлийн тухайн үеийн нөхцөл байдалд шуурхай зохицуулж, богино хугацаанд шийдвэр гарган ажиллаж чаддагаараа бусад ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаас ялгардаг.

ИЙСТ ВИНД ХХК

Транзит

ТАНИЛЦУУЛГА “Ийст Винд” компани нь 2008 онд байгуулагдсан бөгөөд дотоод, экспорт, импорт болон транзитын ачаа барааны тээвэр зуучлалыг үндсэн үйл ажиллагаа болгон ажиллаж байна. "Paris Quality Award-2012"шалгаруулалтаас оны шилдэг 100 компанид багтаж, нэр хүндтэй "Star for Leadership in Quality award"шагналыг хүртсэн. МАНАЙ ЗОРИЛГО Үйлчлүүлэгчийн хэрэгцээ шаардлагыг харгалзан үзсэний үндсэн дээр бид эцсийн хүлээн авагчид ачааг аль болох түргэн хүргэх тээвэрлэлтийн схем маршрутыг боловсруулж ямарч төрлийн тээвэрлэлтийг хийж чадна гэх баталгааг өөрсдийн үйлчлүүлэгчдээ

ИЛИНКС ЭКСПРЕСС ХХК

ИмпортТранзитЭкспорт

ТАНИЛЦУУЛГА “Илинкс Экспресс” ХХК нь 2002 онд байгуулагдсан үндэсний  тээвэр зуучлалын компани юм. Монгол улсын тээврийн зах зээлд дамжин өнгөрөх  болон экспорт, импортын тээвэрлэлтээрээ тэргүүлэх байр суурийг эзэлдэг бөгөөд ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг гадаадын тээвэр зуучлалын компаниудтай нягт хамтын ажиллагаатай ажилласнаар хэрэглэгч үйлчлүүлэгчиддээ найдвартай түргэн шуурхай үйлчилгээг хүргэж байна

ИНСТАНТ ТРАНС ХХК

ТАНИЛЦУУЛГА Улс хоорондын тээврийн зууч Инстант Транс компани нь 2002 оны 6-р сард байгуулагдан 15 гаруй  жилийн хугацаанд Монгол улсын гадаад худалдаа, эдийн засгийн харилцааны тээврийн эрэлт, шаардлагыг хангах, дэлхийн улс орнуудтай холбогдох тээврийн замналуудыг хөгжүүлэх үйл ажиллагааг идэвхитэй явуулж ирлээ.Манай компани өнөөдөр дэлхийн бүх улс орныг хамарсан тээврийн өргөн сүлжээг бий болгож чадлаа. Авто, агаар, далай, болон төмөр замаар холимог, уул уурхай, төслийн болон хэт овортой ачааны, үзэсгэлэн, үнэт ачааны тээврийг зуучлан, агуулах, түгээлтийн үйлчилгээ, баглаа боодол,гаалийн зуучийн үйлчилгээ гэх мэт тээвэр логистикийн олон төрлийн үйлчилгээг үзүүлдэг Монгол улсад төдийгүй олон улсын хэжээнд нэр хүнд бүхий байгууллага боллоо.

ЛАНДБРИДЖ ХХК

ИмпортЭкспорт

ТАНИЛЦУУЛГА Ландбридж ХХК нь 2008 оноос үйл ажиллагаагаа эхэлж өнөөдөр дэлхийн 5 тивд байрлах 90 гаруй орны 2000 гаруй агентийн сүлжээгээ ашиглан төмөр зам, агаар, далай болон авто зам зэрэг тээврийн бүх төрлөөр улс хоорондын болон орон нутгийн тээвэр логистикийн иж бүрэн үйлчилгээг үзүүлж байна. Тээвэр зуучлалын чиглэлээр салбартаа 20 хүртэл жил ажилласан туршлага бүхий манай хамт олон харилцагчдынхаа ачаа бүрийг товлосон хугацаанд нь эрсдэлгүй найдвартай тээвэрлэхийн чухалыг мэднэ.

ЛАНДЭКС ХХК

ТАНИЛЦУУЛГА Олон Улсын Тээвэр Зуучлалын Landex компани 2000 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Байгуулагдсан цагаасаа харьяа яам, тамгын газруудаас тээвэр зуучлалын зэрэглэл ахиулах шатлал, шалгууруудыг амжилттай давсан батламжуудын эзэн болж, өнөөдөр салбартаа тэрүүлэгч компаниудын нэг болоод байгаа билээ.

МОНГОЛ ЭКСПРЕСС ХХК

ИмпортЭкспорт

ТАНИЛЦУУЛГА Бид хэрэглэгчдийнхээ  сэтгэлд нийцсэн үйлчилгээ үзүүлэхийн төлөө байнга анхааран ажилладаг ба олон улсын ISO 9001:2008 стандартыг  үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлэн ажиллаж байгаа билээ. Компани нь Улаанбаатар хотод ‘’Нэг Цэгийн Үйлчилгээ’’ бүхий өөрийн эзэмшлийн  “Ачиж буулгах цогцолбор”-той бөгөөд бүх төрлийн чингэлэг болон задгай ачаа, хүнд овортой ачааг хүлээн авч буулгах болон шилжүүлэн ачих хүчин  чадалтай.

МОНЖАПСТАР ХХК

ИмпортЭкспорт

ТАНИЛЦУУЛГА МОНЖАПСТАР” ХХК нь 2008 онд байгуулагдсан бөгөөд автомашин зуучлал худалдаа, авто сэлбэгийн захиалга худалдаа, олон улсын тээвэр зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлсэн 100 % дотоодын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компани юм.

МОНЗАМ ЛОЖИСТИК ХХК

Импорт

ТАНИЛЦУУЛГА “Монзам ложистик” ХХК нь 2012 оноос хойш  төмөр зам, далай, агаарын тээврийн өргөн цар хүрээтэй Олон улсын тээвэр зуучийн үйл ажиллагаа эрхлэн явуулж байна. Бид дэлхийн өнцөг булан бүрт байх туршлагатай агентуудаараа дамжуулан  улсдаа тэргүүлэх бизнесийн томоохон үйлчлүүлэгч, түншүүдтэй хамтран ажилладаг.

МОНЛОЖИСТИКС ВОРЛДВАЙД” ХХК

ИмпортТранзит

Монложистикс Ворлдвайд” ХХК нь 2005 оноос эхлэн олон улсын тээвэр зуучлал, тээврийн ложистик үйлчилгээний чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулан үйлчилгээнийхээ цар хүрээг үе шаттайгаар өргөжүүлэн хөгжүүлж ирсэн оюунлаг үйлчилгээг эрхэмлэдэг, салбартаа тэргүүлэгч үндэсний баялаг бүтээгчдийн нэг билээ. Бидний амжилт нь мэргэжлийн чадварлаг баг хамт олон, арвин их туршлага, оновчтой ложистик шийдлүүд, орчин үеийн менежментийн арга барилыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн хэвшүүлсэнтэй салшгүй холбоотой.

НОМИН ЛОГИСТИКС ХХК

ИмпортЭкспорт

ТАНИЛЦУУЛГА Номин логистикс нь анх 1996 онд тээвэр зуучийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн ба манай үйл ажиллагаа өргөжин тэлсээр үндэсний тээвэр зуучлалын шилдэг компаниудын нэг болон ажиллаж байна. Бид бүх төрлийн тээврийн хэрэгслээр дэлхийн 40 гаруй орноос ачаа бараа тээвэрлэх үйл ажиллагаа явуулж байна.

НЬЮ ЛОЖИСТИКС ХХК

ИмпортЭкспорт

ТАНИЛЦУУЛГА Нью Ложистикс ХХК нь мэргэжлийн хүмүүсийн багаас бүрдсэн, логистик систем түүнийг хэрэгжүүлэх өндөр туршлага, ур чадварыг эзэмшсэн учраас үйлчлүүлэгчийн хүссэн үр дүнг авчрах бүрэн чадвартай. Товчхондоо бидний зорилго бол үйлчлүүлэгчийн зорилгод хүрэхэд өөрсдийн зүгээс оновчтой оролцож, итгэл найдварыг нь давуулан биелүүлж, тэдний хувьд чанарыг бий болгох юм. Туршлага Нью Ложистикс ХХК уул уурхай, цахилгааны томоохон төслүүд дээр логистикийн зөвлөгөө өгөх, тээвэрлэлт зохион байгуулах чиглэлээр ажиллаж байна. Үүнд овор хэмжээ ихтэй, эмзэг, өндөр үнэ бүхий, аюултай, ердийн чингэлэгтэй, задгай зэрэг бүх төрлийн тээвэрлэлтийг тээврийн бүх төрлөөр тээвэрлэж байна.

ОЛОН УЛСЫН ТЭЭВЭР ЗУУЧЛАЛЫН ТӨВ

ИмпортТранзитЭкспорт

Олон улсын тээвэр зуучлалын төв нь 1993 онд УБТЗ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай байгуулагдан өнөөдрийн байдлаар зөвхөн төмөр замаар төдийгүй авто зам,  далайн тээврийн зуучлал болон тэдгээртэй холбоотой дагалдах бүх үйлчилгээг үйлчлүүлэгч, хэрэглэгчдэд хүргэж байна.

ОМНЫ ШИППИНГ ХХК

ИмпортЭкспорт

ТАНИЛЦУУЛГА Омны Шиппинг ХХК нь 2014 оны 11 сарын 19 нд үүсгэн байгуулагдсан дотоодын хөрөнгө оруулалттай компани юм. Омны Шиппинг ХХК нь дэлхийн улс орон бүрт байрлах 1500 гаруй агентийн сүлжээгээ ашиглан бүх төрлийн тээврийн хэрэгслээр улс хооронд болон Монгол улсын хэмжээнд тээвэр ложистикийн үйлчилгээг цаг алдалгүй үзүүлж байна. Харилцагч, Түнш танд уян хатан үйлчилгээ, харилцан ашигтай ажиллах нөхцлийг санал болгож байна.

Page: 1 2