Монголын Тээвэр Зуучлагчдын Нэгдсэн Холбооны вэб хуудсанд тавтай морилно уу.

213 тоот

БГД, ДЭМ оффис

9:00 AM - 6:00 PM

Даваа-Баасан

“Хятад – Монгол – Орос улсын тээврийн корридорыг хөгжүүлэх” зөвлөгөөнийг Эрээн хотод зохион байгууллаа.
January 31, 2019
by

“Хятад – Монгол – Орос улсын тээврийн корридорыг хөгжүүлэх” зөвлөгөөнийг Эрээн хотод зохион байгууллаа.

2018 оны 10-р сарын 22-ноос 23-ны өдөр “Бүс ба Зам” санаачлагын хүрээнд Хятадын олон улсын тээвэр зуучлагчдын холбоо болон Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо хамтран  “Хятад – Монгол – Орос улсын тээврийн корридорыг хөгжүүлэх” зөвлөгөөнийг Эрээн хотын олон улсын хурлын танхимд хоёр улсын нийт 140-өөд зочид, төлөөллөгчид, оролцогчдын бүрэлдэхүүнтэйгээр амжилттай зохион байгуулж өндөрлөв.

Уг зөвлөгөөнөөр Хятад, Монгол хоёр улсын бараа эргэлтийн өсөлтийн хэмжээ хурдацтай байгаагийн хэрээр Эрээн боомтод ачаа бараа саатах, түгжрэх үзэгдэл гарсан ба тухай бүрт нь шаардлагатай арга хэмжээ авч ирсэн. Гэвч тээвэрлэлтийн хэмжээ, Эрээн Замын-Үүд боомтуудын нэвтрүүлэх хүчин чадал, вагоны хүрэлцээтэй байдал нь хоорондоо уялдахгүй байгаагаас шалтгаалан ачаа бараа саатах бөглөрөх асуудал шийдвэрлэхэд бэрхшээлтэй хэвээр байгаа гэх мэт дээр дурдсан хүндрэл бэрхшээлүүд болон түүнийг шийдвэрлэх боломж бололцоо, арга замуудын талаар харилцан санал солилцож, хамтарсан санал зөвлөмж гаргав.

Мөн Эрээн хотын төмөр замын ачааны талбай, Гаалийн шалган нэвтрүүлэх байр, Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар боссон Логистикийн төв, болон Замын-Үүдийн шилжүүлэн ачих төвөөр зочилон танилцав.

Тус зөвлөгөөнд хамтарч, дэмжиж ажилласан байгууллагууд болон идэвхтэй оролцсон оролцогч нартаа талархалаа илэрхийлж байна.

Дэмжин ажилласан байгууллагуудын нэрсийг доор жагсаав.
– Монголоос Хятад улсад суугаа элчин сайдын яам
– Монгол улсын ЗТЯ –ын яам
– Хятад улсын ЗТЯ-ын яам
– Улаанбаатар төмөр зам
– Хөх хотын төмөр зам
– Сино транс ХХК

Монгол улсаас төлөөлөн оролцсон тээвэр зуучийн компаниудын нэрсийг доор жагсаав.
1; Монжапстар ХХК
2; ОУТЗTөв
3; Би Эф Си Ложистик ХХК
4; Ти Ай Ложистик ХХК
5; Туушин ХХК
6; Монложистикс Ворлд Вайд ХХК
7; Ландбридж ХХК
8; Азийн зам ХХК
9; Төв Азийн зам ХХК
10; Илинксэкспресс ХХК
11; Омнишиппинг ХХК
12; Рейл Экспресс ХХК
13; Эс Би ложистикс ХХК
14; Ашлитранс ХХК
15; Аноджин ХК
16; Нью ложистикс ХХК
17; Экспресс Транс Ложистикс ХХК
18; Глобал ВорлдВайд ХХК
19; Сий эйр лэнд форвард ХХК
20; Эй Си Даблю Транс ХХК
21; Материал импекс ХК
22; Монретранс ХХК
23; Монгол экспресс ХХК
24; Монгол транс ХХК
25; Ийст винд ХХК
26; Жинсийн орой ХХК
27; Найс Монголиа Трейдинг XXK
28; Бест транс ложистикс ХХК
29; Сантранс ложистикс ХХК
30; Хүрэл Интернэйшнл транс ХХК

Share:

Add your Comment