Монголын Тээвэр Зуучлагчдын Нэгдсэн Холбооны вэб хуудсанд тавтай морилно уу.

213 тоот

БГД, ДЭМ оффис

9:00 AM - 6:00 PM

Даваа-Баасан

Эрээн боомтын өнөөгийн нөхцөл байдал
June 26, 2018
by

Эрээн боомтын өнөөгийн нөхцөл байдал

“МТЗНХ” ТББ – н ТУЗ – н зүгээс ЗҮ боомт болон Эрээн боомтын чиглэлд бөглөрөл үүсээд байгаа шалтгааныг тодруулах үүднээс 2018.01 сараас эхлэн удаа дараа УБТЗ – д шаардлага хүргүүлэн ажиллаж байна.
УБТЗ – н зүгээс өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдлыг Эрээн боомтоос шалтгаалж байна гэсэн тайлбар өгсөн. Мэдээж энэ хариулт бидэнд болоод та бүхний үйлчлүүлэгчдэд хангалтгүй тайлбар.
Эрээн боомт 2018.08 сард өргөтгөлийн ажлаа дуусгана гэсэн тайлбар өгч байгаа ч энэ хүртэл ямар арга хэмжээ авах нь тодорхойгүй байсан.
ЗТХЯ дэд сайд болон УБТЗ – н замын дарга 2 өнөөдөр 10 цагт БНХАУ – н Бээжин хотноо энэ асуудлаар хуралдаж байна.
Мөн УБТЗ зүгээс 2018.05.09 – ны өдрөөс хоногт 3 чингэлгийн галт тэрэг авах ажил эхэлсэн гэсэн мэдээ байна / тэгш өдөр 2 экспорт, 1 транзит, сондгой өдөр 2 транзит, 1 экспорт гэсэн тохиролцоо хийсэн /. Үүний үр дүнд ямар нэгэн өөрчлөлт гарах эсэхээс үл хамааран холбооны зүгээс УБТЗ – тэй цаашид хэрхэн ажиллах талаар санал солилцож, гарцаа ярилцах уулзалт зохион байгуулахаар албан тоотоо өгөөд байна.
ЗҮ чиглэлийн бөглөрлийн улмаас зарим чингэлэг 14-17 хоног саатаад байгаа мэдээлэл ч ирсээр байна. Та бүхэн боломжтой бол холбоон/ zolzaya.B@forwarders.mn хаягаар/ чингэлгийн түрээсийн төлбөрт хэдэн чингэлэг ямар төлбөрт ороод байгаа мэдээллээ өгнө үү.

Share:

Add your Comment